ТОМ ФОРМАТ · ГЭРЭЛТ ХАЙРЦАГ

Гэрэлт хайрцаг хэвлүүлэх

Хэмжээ (м), материал, суурилуулалтаа сонгоно.Акрил · 1ш — 150,000₮-оос

Дизайнаа хаанаас эхлэх вэ?

Дизайнераар хийлгэхДизайнер тантай холбогдож зохионо.

Хэмжээ, нягтрал, өнгөний шаардлагыг «Файлаа хэрхэн бэлтгэх» заавраас харна уу.

Кафены нүүрэн дээрх гэрэлт хаяг

Кафены гэрэлт хаяг

Акрил · Нэг тал · Ханын

Хэрэглээний жишээ

Жишээ бүрд хэмжээ, материалыг заасан. Төстэй бүтээгдэхүүн захиалах бол жишээг сонгоод хүсэлт илгээнэ үү.

  • Кафены гэрэлт хаяг

    Байгууллагын нүүрний гэрэлт хаяг.

    Акрил · Нэг тал · Ханын

  • Гэрэлт меню

    Лангууны дээрх гэрэлт үнийн самбар.

    Флекс даавуу · Стандарт (80–100мм) · Ханын

  • Эмийн сангийн хаяг

    Хоёр талаас харагдах өлгөөтэй хаяг.

    Акрил · Хоёр тал · Өлгөх

ҮЙЛДВЭРЛЭЛ

Хэрхэн хийгддэг вэ

Захиалгаас суурилуулалт хүртэл дөрвөн алхамтай.

  1. 01

    Хэмжилт ба загвар

    Байрлах газрыг үзэж хэмжээд хэмжээ, гүн, байршуулалтыг тохирно. Дизайн байхгүй бол дизайнер бэлдэнэ.

  2. 02

    Эх загвар батлах

    Хэвлэхээс өмнө нүүрний эх загварыг илгээнэ. Таны зөвшөөрлийн дараа үйлдвэрлэлд орно.

  3. 03

    Үйлдвэрлэл

    Хүрээг угсарч, LED гэрэл суулгаад нүүрийг хэвлэж тавина.

  4. 04

    Суурилуулалт

    Хана, тааз эсвэл тавиур дээр байрлуулж, цахилгаанд холбоод гэрэлтэлтийг шалгана.

НҮҮР

Нүүрний материал

Гэрэл нүүрээр нэвтэрч зургийг гэрэлтүүлнэ. Материал нь гэрэлтэлтийн төрхийг тодорхойлно.

ГҮН

Хүрээний гүн

Гүн нэмэгдэх тусам гэрэл илүү жигд тарж, том хэмжээнд тохирно.

ҮНЭГҮЙ

Хэмжилт · үнийн санал

Байрлах газрыг үзэж хэмжээд, суурилуулалт ба цахилгааны ажлыг багтаасан эцсийн үнийг гаргана. Тохируулсан хайрцгийн мэдээлэл хүсэлтэд автоматаар хавсарна.

Хэмжээ
100×60 см · 1 ширхэг
Нүүр
Акрил · Нэг тал
Хүрээ
Нимгэн (30–50мм) · Ханын
Урьдчилсан үнэ
170,000₮

Хүсэлт илгээх нь төлбөргүй.

АСУУЛТ

Түгээмэл асуулт

Гадна байрлуулж болох уу?

Болно. Гадна байрлуулах бол хэмжилтийн үеэр байршлыг үзэж, тохирох гүн, бэхэлгээг санал болгоно.

Цахилгаанд хэрхэн холбогдох вэ?

LED гэрэл тог бууруулагчаар ердийн 220В-ийн сүлжээнд холбогдоно. Залгуур хол бол холболтын ажлыг хэмжилтийн үеэр тохирно.

Дараа нь дизайнаа сольж болох уу?

Болно. Хүрээ, гэрэл хэвээр үлдэж, зөвхөн нүүрийг шинээр хэвлэж солино. Үнийг нүүрний хэмжээгээр тооцно.

Суурилуулалт үнэд орсон уу?

Сайт дээрх үнэ нь хайрцгийн үнэ. Суурилуулалт, цахилгааны ажлын үнийг хэмжилтийн дараа тодорхойлно.

Дизайн байхгүй бол яах вэ?

Манай дизайнер таны лого, мэдээллээр нүүрний дизайныг бэлдэнэ. «Дизайн хийлгэх» хуудаснаас хүсэлт илгээнэ үү.